|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Жакарт хотноо Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, өдгөө Хятад Камбожийн харилцаа хөгжлийн чухал боломжтой золголоо, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг Хятадын тал хэлбэрэлтгүй ахиулж, Камбожийн үндэсний тогтвортой байдал болон хөгжлийг дэмжиж ажиллах болно. Хятад Камбож өндөр зиндааны нягт хэлхээ холбоогоо хадгалж, засаг баригч нам хоорондын туршлага солилцохоо гүнзгийрүүлэн, засгийн газар хоорондын зохицуулалтын хорооны үүргийг гүйцэд биелүүлж, уламжлалт салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ, "нэг бүс нэг зам"-ын хүрээнд дэд бүтцээр холбогдох ажлыг эрчимжүүлж, Сианук гармын эдийн засгийн онцгой бүсийг сайтар ажиллуулах хэрэгтэй. Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чадлын хэрээрээ тусалж, эрүүл мэнд, усан ашиглалт, онц байдлыг зохицуулах зэрэг салбарт хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Хоёр тал мөн хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ жилд Хятад улс Камбожийн 100 залууг Хятадад аялуулж, Хятадад сурах оюутны тэтгэлгийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн АСЕАН болон Меконг мөрний урсгал дагуух улс орнуудын яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, АСЕАН-ны хамтын цогцын байгуулалтыг дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн гэжээ.
Хун Сен хэлэхдээ, Ши Жиньпин даргын Камбож Хятадын харилцаанд хийсэн үнэлгээг бүрэн дэмжиж байна. Камбожийн тал цаашдаа Хятад улстай хамтран хоёр орны ахмад удирдагчдын байгуулсан найрамдал нөхөрлөлийг залгамжлан хөгжүүлэх болно. Өдгөө хоёр орны олон салбар нааштай зөвшилцөл зохицуулалттай ажиллаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт Хятад улстай үргэлжлэн харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг Камбожийн тал хүсэж байна. Түүнчлэн хоёр орон "нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтран ажиллаж, ус, агаарын зам тээврээр холбох байгуулалтыг эрчимжүүлж, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онц байдлыг зохицуулах салбарт хамтын ажиллагаагаа тэлэхийг хүсэж байна. Талууд анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар Камбож Хятад улстай зөвшилцөн ажиллаж, АСЕАН-ны орнууд Хятад улстай яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг дэмжих болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |