|
|
||
Индонезийн нийслэл Жакартад болсон Ази, Африкийн удирдагчдын хурал 23-нд өндөрлөв. Хурлаар Ази, Африкийн орнуудын хөгжил, аюулгүй, тогтвортой байдлыг ахиулах өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, гурван үр дүнгийн баримт бичиг баталж, хамтын ажиллагаагаар дамжуулан Ази, Африкийн стратегийн түншлэлийн шинэлэг харилцаа хэрэгжихийг баталгаажуулахаар болжээ.
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо хуралд оролцсон удирдагчдыг төлөөлөн төгсгөлийн үг хэлж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэлд хийжээ.
Тэрээр, энэ удаагийн хурал НҮБ-ыг эс тооцвол засгийн газрууд хоорондын дэлхийн хамгийн өргөн хэмжээний форумын нэг юм. Ази, Африкийн олон улс орон оролцсон тул хурлын дуу хоолой дэлхий нийтийн сонорт хүрэх ёстой юм. Улс орнуудын удирдагчид нямбай зөвшилцөж, улам шударга, энх тайван олон улсын дэглэм бүтээн байгуулахыг чангатган ахиулах, хоёр талт харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжлийн саадыг арилгах, Палестины тусгаар тогтнолыг биелүүлэх, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банкаар дамжуулан дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбогдох санхүүгийн чадварыг баталгаажуулах зэрэг олон талд бат бэх алхам хийлээ. Үүний үндсэн дээр хурлаас "2015 оны Бандунгийн албан мэдэгдэл", "Ази, Африкийн стратегийн түншлэлийн шинэлэг харилцааг сэргээн хөгжүүлэх тунхаглал", "Палестины асуудлаарх тунхаглал" зэрэг гурван үр дүнгийн баримт бичиг нийтлэв гэжээ.
Жоко Видодо хэлэхдээ, улс орнуудын удирдагчид доорх хэдэн талаар чухал нийтлэг ойлголтод хүргэв. Тухайлбал, Ази, Африк хоёр бүс нутагт энхийг сахиулах төв сүлжээ байгуулах, чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг зөвшөөрөв. Шашны нэр зүүсэн хэт даврагч үзэл, терроризмыг хамтдаа зэмлэн буруушааж, адил бус соёл иргэншил, шашны хооронд яриа хэлцлийг ахиулахыг шаардав. Худалдаа, хөрөнгө оруулалтыг ихээр хөгжүүлж, өсөлтийн хөдөлгүүр болгох. Хөгжлийг ахиулахын зэрэгцээ хүртээмжтэй, шударга, олон талт худалдааны тогтолцоо бүтээн байгуулж, өсөлт, ажлын байр, хөрөнгө оруулалтын боломжийг буй болгох замаар тогтвортой хөгжлийг биелүүлэх. Тэнгисийн асуудлын чухал чанар, Энэтхэгийн далайн стратегийн байр суурь нь Ази, Африкийн эдийн засгийн хөгжлийг урагшлуулахын чухлыг хүлээн зөвшөөрч, далай тэнгисийн хамтын ажиллагаа Ази, Африкийн стратегийн түншлэлийн шинэлэг харилцааны чухал тулгуурын нэг болно гэж үзсэн. Палестинд туслан хүн хүчний нөөц, байгууллага нэгжийн бүтээн байгуулалтыг нь эрчимжүүлэх эдгээр болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |