|
|
||
24-нд Лондон хотноо "HSBC" группийн дарга Дуглас Флинт, Хятадын хот байгуулалт, оршин суугчдын орлогын өсөлт, хэрэглээний зах зээл өргөжиж байгаа, дэд бүтцийн барилга байгуулалтын төлөвлөгөө зэрэг нь асар их зах зээлийг бий болгож байна гэжээ.
Дэлхийн зах зээлд хөгжлийн хэдэн хориглошгүй хүчин зүйл нүүрлэж байна. Нэгт, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын хотжилтын үйл явц. Үүнд Хятадын хөдөө тосгоны асар их хүн ам хот руу шилжиж байна. Энэ үйл явц Хятадын эдийн засгийн хөгжилд тэнцвэртэй хуваарилалтыг бий болгож байна. Ирээдүйн арван жилд Хятадад зуун мянга гаруй хүн дунд орлоготой болно. Энэ нь худалдаа хэрэглээний асар их боломжийг бий болгоно.
Хоёрт, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцууд асар их хөрөнгө оруулалт шаардагдаж, хотжилтын хөгжлийг дэмжихийг шаардаж байна. Үүний зэрэгцээ хөгжингүй эдийн засгийн цогц ч дэд бүтцийн тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болж байна. Энэхүү явцад Хятад улс зам харилцааны сүлжээ байгуулж байна. Энэ нь хурдны зам, төмөр зам, ложистикийн төв, тэдгээрийн зангилаа дэд бүтцийн барилга байгуулалт зэргийг хамарчээ. Энэ нь Азийн бүс, Азийн бүсийг барууны орнуудтай холбоход боогдуулж буй асуудлыг зохицуулах зорилготой. Азид ирээдүйн арван жилд дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 8 триллион ам долларын хөрөнгө шаардагдах юм байна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |