• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын худалдааны хэмжээ үлэмж нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2015-04-25 15:35:06

25-нд Эрээн хотын гаалиас мэдээлэхдээ, 2015 оны эхний улиралд, Эрээний боомт Монгол улстай хийсэн экспорт импортын ерөнхий хэмжээ ноднингоос 63.6 хувиар нэмэгдэв. Үүний гол шалтгаан нь эх баялгийн чанартай өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа ихээр нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байна гэжээ.

Эрээн хотын гаалийн тоо бүртгэлд, 2015 оны эхний улиралд Эрээний боомт Монгол улстай хийсэн экспорт импортын ерөнхий хэмжээ 2 тэрбум 670 сая юаньд хүрч, ноднин жилийн мөн үеэс 63.6 хувиар нэмэгдэв. Энэ нь мөн үеийн Хятад Монголын худалдааны 38.2 хувьтай тэнцэнэ. Үүнд импорт 1 тэрбум 710 сая юань буюу 1.9 дахин өсөж, экспорт 960 сая юань буюу 8.3 хувиар буурсан байна.

Эрээний гаалиас мэдэгдэхдээ, Эрээний боомт Монгол улстай хийсэн худалдаа огцом өссөний гол шалтгаан бол зэсийн хүдэр, төмрийн хүдэр, цайрын хүдэр зэрэг эх баялгийн чанартай өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний хэмжээ ихээр нэмэгдэж, Хятад Монголын худалдааны хэмжээний өсөлтөд тус боомт идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе