• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс улам нээлттэй, шинэлэг зүйл бүтээх хандлага чиглэлээр хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2015-04-26 15:40:10

25-нд Жэжян мужийн Ханжөү хотноо болсон дэлхийн банк санхүүгийн жил тутмын 22-р хуралд, 2004 оны Нобелийн эдийн засгийн шагналт, макро эдийн засгийн эргэлтийн онолч Едвард Прескотт Хятадын эдийн засгийн байдлын тухай хэлэхдээ, Хятад улсын шинэлэг зүйлийг бүтээх, аж ахуйн нэгжийн эздийн зориг санаанд сонирхолтой зүйл их байгаа бөгөөд нээлттэй байдлаа цаашид өргөтгөх нь Хятад улсад асар их үр өгөөжөө өгөх юм гэжээ.

Дунд зэргийн зарим хотод дорвитой эрчтэй олон өөрчлөлт гарч байна. Хятад улсын технологийн төвшин, боловсролын төвшин байнга дээшилж, дэлхийн бусад оронд үргэлжлэн нээлттэй ажиллаж байгаа нь Хятад улсад асар их үр өгөөж өгөх болно гэж тэрээр үзсэн байна.

Хятад улсын экспорт нэлээд тогтвортой, зарим орнууд худалдааны саад тавих аргаар тухайн орныхоо ашгийг хамгаалж байсан үед Хятад улс улам нээлттэй хандлага чиглэлээр хөгжиж байна гэж Едвард Прескотт үзжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе