• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын иргэний агаарын тээврийнхэн Балбын газар хөдөлсөн бүсээс иргэдээ авчирчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-27 09:41:21

Балбад 8.1 баллын хүчтэй газар хөдөлсний дараа, Хятадын Иргэний Агаарын Тээврийн Газраас Хятадын аврагчид, тусламжийн эд барааны тээвэр, тэнд түр хоргодож байсан зорчигчдыг даруйд нь эх орондоо буцаах явдлыг баталгаажуулах яаралтай арга хэмжээ авчээ. Хятадын Иргэний Агаарын Тээврийн Газрынхны 26-ны өдөр мэдээлснээс үзвэл, Хятадын Иргэний Агаарын Тээвэр, Дорнод Нутгийн Агаарын Тээвэр, Өмнөд Нутгийн Агаарын Тээвэр, Сычуаний Агаарын Тээврийнхэн 1000 гаруй хүнийг эх орондоо буцаан авчирсан байна.


Балба дахь хятад иргэдийн тоо, хүмүүнлэгийн тусламжийн их хэмжээний эд барааг зөөвөрлөх шаардлагатай байгааг харгалзан, Хятадын Иргэний Агаарын Тээврийн Газраас ээлжийн нислэгээ зохистой тохируулан, аврагчид, эд барааны тээврийн яаралтай хэрэгцээг баталгаажуулах хэрэгтэй гэж салбар байгууламжууддаа шаарджээ. Үүнээс гадна, ээлжийн нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулсан үр ашигтай арга хэмжээ авсан байна.


Сурвалжлагч 26-ны өдөр Хятадын Иргэний Агаарын Тээврийн Газраас мэдээлснээр, Эйрбус А330 зорчигч тээврийн онгоцыг оролцуулсан 4 ээлжийн нислэг хийлгэж, Катмандугийн нисэх буудалд түр хоргодож байсан зорчигчдыг Чэндү, Лхас хоёр газарт авчирсан байна. Хятадын Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Компани нэг хоногт 530 зорчигч тээвэрлэжээ.
/D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе