• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын шинэ эрчим хүчний авто машины зах зээлийн хэтийн төлөв өргөн уудам байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-27 16:57:15

2015 оны Шанхайн олон улсын авто машины үзэсгэлэн саяхан олон нийтэд нээлттэй боллоо. Бүртгэлээр, уг үзэсгэлэнд тавигдаж буй 1300 гаруй авто машины дотор шинэ эрчим хүчний авто машин нийт 103 байгаа бөгөөд үүнд гадаадын хөрөнгө оруулалттай, хөрөнгө нийлүүлсэн авто машины брэнд, бие даасан авто машины брэнд тус тус тал хувийг эзэлжээ. Шинэ эрчим хүчний авто машин сүүлийн жилүүдээс авто машины аж ахуйн нэгжийн улам чухалчлах зах зээлийн нэг хэсэг болсон юм.

2015 оны Шанхайн олон улсын авто машины үзэсгэлэнд оролцож буй Бээжингийн авто машины корпорацын шинэ эрчим хүчний үзэсгэлэнгээс авто машины загварыг өөрчилсөн, байгальд ээлтэй шинэ эрчим хүчний цахилгаан хөдөлгүүрт авто машин тавигдаж буйг сурвалжлагч олж харсан байна. Бээжингийн авто машины корпорацын шинэ эрчим хүчний компанийн ерөнхий захирал Жэн Ган хэлэхдээ, одоогоор манай компани Италитай хамтран дэлхийн зэрэглэлийн төвшин бүхий цоо шинэ брэндийн цахилгаан хөдөлгүүрт авто машиныг зохион бүтээж байна. Энэ оны 4-р улиралд зах зээлд оруулахаар төлөвлөж байна гэжээ.

Бид энэ удаа Италитай хамтран, Хятадад үйлдвэрлэх цахилгаан хөдөлгүүрт авто машин бол бүрмөсөн шинэ зураг төслөөр бүтээгдэх бөгөөд бусад цахилгаан хөдөлгүүрт авто машин шиг уламжлалт авто машины үндсэн дээр өөрчлөлт хийсэн биш, харин дэлхийн хамгийн тэргүүний технологийг бүрэн ашигласан, тэр тусмаа материал, сэлбэг хэрэгслийг түлхүү шинэчилсэн авто машин болно. Одоогоор дэлхийд иймэрхүү авто машин ховорхон байгаа юм гэжээ.

Шанхайн олон улсын авто машины энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан шинэ эрчим хүчний 103 авто машинаас цэнэглэх хэлбэрийн гибрид авто машин хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Volvo аж ахуйн нэгжийн ерөнхий захирал Шүй Хун танилцуулахдаа, Volvo корпорацын үзэсгэлэнд тавьсан шинэ S60LEхөтлөгч гибрид машин бол одоогоор авто машины зах зээлд байгаа цорын ганц А дунд зэрэглэлийн тансаг авто машин юм гэжээ.

"Наад машин чинь их өвөрмөц онцлогтой. Дан бензин, дан цахилгаанаар эсвэл бензин цахилгааныг хослуулж зэрэг ашиглах гэсэн гурван сонголтыг хэрэглэгчдэд олгож байна. Дан цахилгаанаар ажиллуулбал ямар ч бохирдуулалтгүй, харин цахилгаан, бензинийг хослуулах загвар дээр нь ажиллуулсан ч бохирдуулалт багатай бөгөөд дан цахилгаанаар ажиллах үеэ бодвол илүү хүч чадалтай, 0-100 километрцагийн хурд нэмэхэд ердөө 5.2 секунд шаардагдана. Олон улсын тэргүүний брэнд, жишээ нь "Порше" брэндийн уралдааны машин л ингэж түргэн хугацаанд хурд авдаг. Цул бензиний загвар нь голдуу хөдөө гадаа явж, цэнэглэх боломжгүй үед ажиллуулахад зориулсан юм" гэжээ.
Хятад улсын автомашины зах зээлд шинэ эрчим хүчний авто машины зах зээл "Өртгийн хотгор" гэж хэлж болно. Гадаадын үндэстэн дамнасан том аж ахуйн нэгжүүд болон дотоодын аж ахуйн нэгжүүд бүгд энэ салбар зүг хошуурч, зах зээлийн боломжийг алдахгүйн төлөө зүтгэж байна. Гэвч шинэ эрчим хүчний хөдөлгүүр бүхий авто машины зах зээлийн боловсронгуй нөхцөлийг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж, нийгэм нийт, засгийн газар гээд олон талын хамтын хүчин чармайлт шаардаж байна.

Өдгөө, Хятад улс шинэ эрчим хүчний авто машин худалдаж авахад нэлээд хэмжээний нөхвөр олгож буй нь холбогдох байгууллага шинэ эрчим хүчний авто машины ажлыг хөгжүүлэх гэсэн шийдвэр зоригийг харуулж байна. Тус салбар бол Хятад улсын санаачилсан стратегийн чанартай долоон том шинэ тулгар ажил төрлийн салбарын нэг, техник, зах зээлийн инновацын хөгжил, үндэсний стандарт баримжаа тогтоох, урамшуулал сэдэлтийн бодлого зэргийг дагалдан, Хятад улсын шинэ эрчим хүчний авто машины зах зээл ирэх хэдэн жилд түргэн хөгжих болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе