• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэргийн инженерийн аврах анги Балбад очихоор хөдлөв

CRI       (GMT+08:00) 2015-04-28 15:40:58

28-нд 14 дүгээр армийн инженерүүдийн ангийн Газар хөдлөлтийн гамшгаас аврах үндэсний ангийн 45 офицер дайчин тусгай нислэгээр Балба руу нисэв. Тэд 27-нд очсон 55 цэрэг офицерын хамт газар хөдлөлтийн гамшгаас аврах үйл ажиллагаанд оролцох юм.

Гамшгийн бүсэд очсоны дараа шуурхай эрчимтэй аврах ажиллагаа өрнүүлэхийн тулд аврах багийнхан бүрэн бэлтгэл хийж, гамшгийн зэрэглэлийн нөхцөлд үндэслэн аврах хүчнээ төлөвлөж, хайгч аппарат, үнэрч нохой, аврах багаж, тулах хэрэгсэл зэрэг мэргэжлийн авран туслах 100 гаруй төхөөрөмж, 5 машин бэлтгэж очжээ.

Тус аврах баг баруун өмнөд бүс нутаг дахь газар хөдлөлтийн гамшгаас аврах цорын ганц улсын зэрэглэлийн аврах хүчин юм. Сүүлийн жилүүдэд Вэньчуаний газар хөдлөлт, Лушаний газар хөдлөлт, Лудяний газар хөдлөлт зэрэг 14 удаагийн аврах ажиллагаанд оролцож, Хятадын хуурайн замын армийг төлөөлөн Америкийн Хавайд очиж Хятад, Америкийн хүмүүнлэгийн аврах, гамшгийг бууруулах бодит сургуульд оролцож байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе