• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Казахстан Хятад хоёр орны тээврийн хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 11:31:09

27-нд Казахстаны ерөнхийлөгч Назарбаев, Казахстаны Сонгуулийн төв комисс ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж зарласнаас хойш сэтгүүлчдэд хандан, Казахстан Хятад хоёр орны тээврийн хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна гэлээ. Хятадын Ляньюүньган гармаас эх авч хил дамнан Казахстанд хүрэх төмөр замаар мянга мянган чингэлэг Европын орнуудад нэвтэрч байна. Олон жилийн дараа Хятад улсаас Казахстанд нэвтрүүлэх тээврийн хэмжээ жилд 20 сая чингэлэгт хүрэх болно. Тэрээр Хятад улсын дарга Ши Жиньпинтай хоёр орны тээврийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар олон дахин зөвшилцсөн гэжээ.

Тэрээр, ойрын жилүүдэд, Казахстан улсын дотоодын зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэн, энэ оны дотор "Баруун европ-Хятад баруун бүс"-ийг холбосон тээврийн хонгил байгуулж дуусгах болно. Евро-Азийн тээврийн энэхүү хонгилын Казахстаны хил дэх урт нь 2700 километр, хонгил ашиглалтанд орсноор Казахстаны транзит тээврийн хүчин чадлыг улам дээшлүүлэх болно. Казахстан улс ноднин жил Каспин тэнгист хүрэх төмөр зам дэвссэн гэлээ.

"Баруун Европ-Хятадын баруун бүс"-ийг холбосон тээврийн хонгилын нийт урт 8445 километр, Казахстаныг хөндлөн сундалж, Хятад, Казахстан, Оросын 10 гаруй хотыг дайран өнгөрнө. Үүнд Хятад-Казахтан, Хятад-Төв Ази, Хятад-Казахстан-Орос-Баруун Европ гэж гурван зам шугамаар авто тээврийг баталгаажуулна. Энэхүү олон улсын зам шугам ашиглалтанд орсноор Хятадын баруун бүснээс Баруун Европын өргөн уудам бүсийг холбож, тээврийн үнэ өртгийг ихэд бууруулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе