• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хөдөлмөрийн баярыг тэмдэглэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 17:38:27

2015 оны "5-р сарын 1-ний өдөр"-ийн олон улсын хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэн, Хятадын хөдөлмөрийн гавшгайч, тэргүүний ажилтныг сайшаах хурал 28-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр нээгдэв.

Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, агуу их үйлс биднийг уриалж байна, төв чанга үүрэг биднийг зоригжуулж байна. Хятадын ажилчны давхарга, өргөн олон хөдөлмөрчин түмэн намын төв хорооны эргэн тойронд эв санаа нэгдэн, хөдөлмөрийн гавшгайч, хөдөлмөрчдийн зориг санааг бадруулж, ард иргэдийн агуу их үзэл ухамсрыг мандуулан, "Хоёр зуун"-ы зорилтоо биелүүлэх агуу их замналд шинэ амжилт гаргаж, хөдөлмөрөөрөө Хятадын мөрөөдлийг биелүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.

Ши Жиньпин, бид тэмцэн тэмүүлэх зоригийг хөвчлөх аугаа цаг үед байна. Бидний хийж буй ажил үйлс бол урьд өмнө байгаагүй агуу их ажил үйлс мөн. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, хүчирхэг, ардчилалтай, иргэншсэн эвсэг зохицонгуй социализмын орчин үеийн улсыг байгуулахад үндсэндээ хөдөлмөр болон хөдөлмөрчний бүтээлд түшиглэнэ. Цаг үе хэрхэн өөрчлөгдсөн ч бид ямагт хөдөлмөрийг дээдэлж, хөдөлмөрчнийг хүндэтгэн, ажилчдын давхаргын, өргөн олон хөдөрмөрчдөөр гол хүчин болгоно. Энэ бол өнөөдрийн арга хэмжээний чухал ач холбогдол юм гэжээ.

Ши Жиньпин, бид хөдөлмөрийн гавшгайч, хөдөлмөрлөх зориг санааг цаашид бадрааж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд асар их зөв энергийг хуримтлуулах ёстой. Бидний социалист оронд хөдөлмөр биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр гэлгүй аль алиныг нь урамшуулан хүндэтгэх ёстой. Аливаа шинэ бүтээлтийг хувийн болон олон нийтийн гэлгүй бүгд хүндэтгэн урамшуулах ёстой гэв.

Бид ард түмнээр гол болгосон статусыг баримталж, ажилчин анги ба өргөн олон хөдөлмөрчин түмний идэвхжил, инновацыг дайчлах ёстой. Ард түмэн бол түүхийг бүтээгч, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах үндсэн тулгуур хүчин юм. Бид социалист аргачлалыг хөгжүүлж, намаас удирдах, ард түмэн эзэн мэдэх, хуулийн дагуу засаглал хэрэгжүүлэхийг сайтар нэгтгэн, ажилчин ангийн төрийн удирдах байр суурийг баримталж, анхан шатны ардчиллын байгуулалтыг урагшлуулах ёстой. Ажилчин анги ба өргөн олон хөдөлмөрчин ард түмэн түүхийн хариуцлагатай байр сууриар амьдралын хүсэл мөрөөдөл, гэр бүлийн зол жаргалыг улс орны баян хүчирхэг, үндэстний сэргэн мандалтын аугаа үйлстэй нэгтгэх ёстой гэж Ши Жиньпин онцлов.

Ши Жиньпин, бид заавал өргөн олон ард түмний язгуур ашиг сонирхлыг сайн биелүүлж, сайн хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн ололт амжилтыг улам олноор, улам төв голчоор ард түмэнд хүртээх ёстой. Бид заавал өөрчлөлт нээлттэй байх, социализмын зах зээлийн эдийн засгийн шинэ нөхцөлд зохицож, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хууль, засаг захиргаа зэрэг талаар үр ашигтай арга хэмжээ авч, нийгмийн төв голч, шударга ёсыг ахиулж, өргөн олон ард түмний язгуур ашиг сонирхлыг сайн биелүүлж, сайн хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Бид заавал хөдөлмөрчдийн боловсролыг дээшлүүлэхийг дээд хэмжээнд хүндэтгэж, боловсролтой хөдөлмөрчдийг бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар улс орноо хөгжүүлэх стратеги, мэргэжлийн боловсон хүчнээр улс орноо хүчирхэгжүүлэх стратеги, шинэчлэлээр хөгжлийг ахиулах стратегийг гүнзгий хэрэгжүүлж, ажилтан ажилчдын боловсролыг дээшлүүлэх асуудлыг стратегийн үүрэг болгож, өргөн олон ажилтан, ажилчид, хөдөлмөрчдийн хөгжлийн орон зайг өргөтгөж, ёс суртахуун, шинжлэх ухаан соёлын хэмжээг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин бас онцолжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе