• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Абэд эсэргүүцэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 15:27:51
27-нд Харвадын их сургуулийн Кенеди хүрээлэнгийн гадна хэдэн арван хүн цугларч, "бэлгийн боолчлол" зэрэг дэлхийн 2-р дайны үеэр япон цэргийн үйлдсэн гэмт хэргийн тухай уучлал гуйхыг Японы ерөнхий сайд Шинзо Абэд шаардав.

Америкт айлчилж буй Шинзо Абэ мөн өдөр Харвадын их сургуульд илтгэл тавив. Илтгэлийн танхимын гадна Харвадын их сургуулийн оюутан, БНСУ-ын цагаачдаас бүрдсэн жагсагчид уриа лоозон барьж өндөр дуугаар хашгиран, түүхэн үнэнийг үгүйсгэхээ больж, 2-р дайны үед үйлдсэн гэмт хэрэгтээ уучлал гуйхыг Абэд шаардав.

Абэ илтгэл тавьсны дараа сурвалжлагчийн асуултад хариулахдаа, тэрээр "бэлгийн боолчлол"-ын асуудлаар Японы албаны байр суурийг баримтлах бөгөөд энэ асуудлаар Японы урьдын засгийн газартай ялгаагүй гэв. Гэвч тэр "бэлгийн боолчлол" зэрэг японы гэмт хэргийн талаар уучлал гуйгаагүй юм. \Урьхан\  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе