• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цахилгаан холбооны төлбөрийг багасгах орон зай бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-29 16:35:31

Интернетийн хурд удаан,төлбөр үнэтэй байгаа зэрэг нь сүүлийн үед Хятадын нийгэм нийтийн анхаарлыг татсан асуудал болж байна.Хятадын Аж Үйлдвэр, Мэдээжүүлэлтийн Яамны албаны хүн 28-ны өдөр Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, төлбөр хураамж их байгаа нь олон учир шалтгаантай юм. Хамгийн гол нь зах зээлийн хангамж хүрэлцэхгүй байна. 4G сүлжээний хөрөнгө оруулалтын үр ашиг сайн гараагүйтэй холбоотой. Гар утас, интернет сүлжээний өртгийг буруулж, холбогдох салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх орон зай нэлээд бий гэжээ.

Хэдийгээр энэ оны 1-р улиралд Хятадын жилийн ашиг орлого 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжийн нэмүү өртгийн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан өсөлтийн хурд ижил хугацааны ДНБ-ний өсөлтийн хурдаас багассан ч, аж үйлдвэрийн салбарт зарим шинэ өсөлтүүд бий болжээ. Хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, мэдээлэл холбооны хэрэглээний салбараас эдийн засгийн өсөлтөд нөлөөлж бий дайчлах үүрэг улам бүр илэрхий болж байна. Энэ оны 1-р улирлын эцсийн байдлаар, Хятадын гар утас ашиглагчдын тоо 129 саяд хүрч, 4G сүлжээ ашиглагчдын тоо огцом нэмэгдэн, 16 сая 200 мянгад хүрчээ. Аж Үйдвэр, Мэдээжүүлэлтийн Яамны хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий инженер Ван Лимин хэлэхдээ: "Дэд бүтэц боловсронгуй болж байгаа нь хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаж буй интернет сүлжээний аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчийн хэрэглээнд түлхэц өгч, өдгөө хөрөнгийн биржид хувьцаагаа зарж байгаа 74 аж ахуйн нэгжийн хувьцааны захын нийт өртөг 4 триллион юань хүрч, тус салбарын аж ахуйн нэгжүүд 2 жил дараалан ашгаа 4 дахин өсгөж, дэлхийн Топ 30-д Хятадын 10 компани орсон байна" гэжээ.

Хятадын интернет сүлжээний салбарын тэргүүлэгч үзүүлэлт 9 сар дараалан нэмэгдсэн байна. Гэвч мэдээлэл холбооны салбарт түргэн хөгжихийн хажуугаар сүлжээний хурд удаан, төлбөр тооцоо өндөр зэрэг асуудлууд ил боллоо. Аж Үйлдвэр, Мэдээжүүлэлтийн Яамны бүртгэлийн дагуу, хэдийгээр 2011 онтой харьцуулбал 2014 онд хөдөлгөөнт интернетийн үнэ 60 хувиар буурч, өргөн зурвасын Вэб сүлжээний төлбөр тооцооны ханш 30 хувиар буурсан боловч, энэ нь нийгэм нийт, хэрэглэгчдийн хүсэж байсантай нэлээд зөрөөтэй байгааг Аж Үйлдвэр, Мэдээжүүлэлтийн Яамны Мэдээлэл холбооны ажил эрхэлсэн газрын Вэнь Кү ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ: "Ерөнхийдөө төлбөр өндөр байгаа шалтгаан олон талтай. Гэлээ ч зах зээлийн эдийн засгийн байдлаас үзвэл, зах зээлийн хангалт хүрэлцэхгүй байгаатай холбоотой. 4G хөрөнгө оруулалт үр ашгаа олоогүй байна. Ноднин жил саяхан хөрөнгө оруулсан болохоор эргэж ашиг олоогүй, түгээмжүүлсэн хэмжээ нь олон улсын төвшнөөс бас зөрүүтэй байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа" гэлээ.

Вэнькү, Хятад улс 4G-д хөрөнгө оруулах хэмжээгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ жилийн хувьд хэвийн хөгжлөөр 4G хэрэглэгчдийн тоо 250 саяд хүрэх магадлалтай гэлээ. Тэрээр, хувийн хөрөнгийг монополь харилцаа холбооны зах зээл дээр татах нь төлбөрийг багасгах арга зам юм. Зах зээл үүнд ихээхэн анхаарал хандуулж байна.

"Хувийн хөрөнгийг харилцаа холбооны зах зээлд татах талаар уржнан виртуал гар утасны борлуулалтын үйлчилгээ үзүүлж, 2015 онд 10 хэдэн хотод хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө оруулан үйлчилгээ үзүүлж болно гэж ноднин жилийн эцсээр мэдэгдэл гаргасан байна. Энэхүү үйлчилгээ нь гэр бүлийн хэрэглээний интернет үйлчилгээг хувийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэх эрх олгож, энэ салбарын хөрөнгө оруулалтыг өргөтгөн, өрсөлдөөнтэй болгох зорилттой юм. Саяхны тоо бүртгэлээс үзвэл, одоогийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж энэ салбарт хөрөнгө оруулахаар бүртгүүлээд байна" гэж тэрээр хэллээ.

Ойрын хугацаанд, Хятадын засгийн газар "Хятадад үйлдвэрлэв-2025" стратегийг нийтэлсэн бөгөөд энэ нь Хятад улс өөрсдөө бие дааж үйлдвэрлэх хүчин чадал нь өндөр чанартай төвшинд шилжихийг урагшлуулах үндэсний бодлого юм. Засгийн газар иймэрхүү арга бодлогоор шинийг зохион бүтээх, үр ашигтай хэрэглээг өргөжүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Үүнд, харилцаа холбооны салбар, мэдээллийн хэрэглээг дэмжих нь ч чухал агуулга мөн. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны үйл ажиллагааны товчооны орлогч дарга Хуан Либин, "Зах зээлийн боломжтой, удирдах чадвартай, аж үйлдвэрийн суурь сайн томоохон төслүүдийг хурдхан эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн технологийн шинэчлэлд хөрөнгө оруулах ажлыг дэмжиж, уламжлалт аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийг ч урагшлуулах хэрэгтэй. Хэрэглээний талаар, мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлж, мэдээллийн хэрэглээний туршилтын хот болон боловсон хотын бүтээн байгуулалтыг сайтар хийж, дижитал гэр бүлийн аж үйлдвэрлэлийн баазын бүтээн байгуулалт, хэрэглээг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе