• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно

CRI       (GMT+08:00) 2015-05-04 21:04:46

4-нд Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хийлгэж, Ши Жиньпин дарга Москвад зохиогдох ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцож, ОХУ, Казахстан, Беларусьт айлчлах тухай танилцуулж, сурвалжлагчийн асуултад хариулсан байна.

Ши Жиньпин дарга ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцох болон ОХУ-д айлчлах талаар ГХЯ-ны дэд сайд Чэн Гүө-пин хэлэхдээ, "энэ он бол Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой юм. Хятад, ОХУ тус тус дэлхийн 2-р дайны Ази тивийн болон Европ тивийн гол дайны талбар байсан бөгөөд дэлхийн 2-р дайны гол ялагч орон, НҮБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орон, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Дэлхийн 2-р дайны ялалтын төлөө хүнд хэцүү үрэгдэл гаргаж, асар их хувь нэмэр оруулсан юм. Хятад, ОХУ энэ онд хоёр талт болон олон талт механизмын хүрээнд дурсган тэмдэглэх багц арга хэмжээнүүдийг зохиож байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн адилаар түүхийг бат санаж, эрэлхэг баатарчуудаа дурсан, энх тайвныг нандигнан, ирээдүйгээ угтана гэж Ши Жиньпин дарга, В. Путин ерөнхийлөгч нар зөвшилцөн тохиролцсон юм. Ши Жиньпин дарга ОХУ-ын талын эх орны дайны ялалтын 70 жилийн ойг дурсган тэмдэглэх ёслолын холбогдох үйл ажиллагаа, тухайлбал Улаан талбайд болох цэргийн парад, нэргүй баатарчуудын хөшөөнд цэцэг өргөх, угтах хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцох болно" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе