|
|
||
Энэ онд Хятад Европын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болон "Хятад Европын түншийн жил" тохиож байна. Хятад улсаас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн дарга Жан Янь-И өчигдөр ярилцлага өгөхдөө, Хятад Европын харилцаа байнгын бөгөөд бүтээлч чанартай. Хятад Европ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр талын харилцааг улам хөгжүүлнэ гэлээ. Европ "Нэг бүс нэг зам"-ын оролцогч, урагшлуулагч, бүтээн байгуулагч, хамтран ажиллагч болох боломжтой гэж тэрээр онцоллоо. Одоо Европын холбооны төв байранд суугаа манай радиогийн сэтгүүлч Ши Жинхунгийн мэдээлэлтэй танилцана уу.
1975 оны 5-р сарын 6-нд Хятад улс Европын холбоо буюу хуучин нэрээр Европын эдийн засгийн хамтын цогцтой албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм. Хятад Европын харилцаа олон саад бэрхшээл туулж ирсэн хэдий ч ерөнхийдөө сайн хандлагатай байна. Яриа хэлцэл, хамтын ажиллагаа бол түүний гол урсгал юм гэж Хятад улсаас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн дарга Жан Янь-И үнэллээ.
Тэрээр, Хятад, Европ энэ оныг "Хятад Европын түншийн жил" болгосон бөгөөд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан харилцаагаа цаашид дөрвөн талаар хөгжүүлж, шат ахиулна гэжээ.
Элчин сайд Ян Янь И хэлэхдээ, бид Европтой хуваалцан, хамт байгуулах зарчмыг баримтлах хүсэлтэй байгаа ба бодлогын уялдаа холбоо, суурь бүтцээр саадгүй холбогдох, худалдаа, хөрөнгө мөнгөний хамтын ажиллагаа, иргэдийн нөхөрлөл зэрэг талыг эрчимжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулж, хамтын цэцэглэлтийг биелүүлнэ гэжээ.
Хятад Европ хоёр худалдааны харилцан гол түнш юм. Ноднин Хятад Европын худалдааны хэмжээ 615 тэрбум ам долларт хүрчээ. Элчин сайд Ян Янь И хэлэхдээ, худалдааны иймэрхүү томоохон хүрээ хэмжээ, эдийн засаг худалдааны иймэрхүү нягт харилцаа байгаа учраас Хятад Европын хооронд санал зөрөлдөөн, мөргөлдөөн үүсэх нь дамжиггүй юм. Зангилаа нь гэвэл, хоёр тал яриа хэлцлээр дамжин зүй зохистой зохицуулах хэрэгтэй гэжээ.
Элчин сайд Ян Янь И хэлэхдээ, Европын талтай хамт хичээж, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт, дөт байдлыг үнэнхүү урагшлуулж, зах зээлийн нээлттэй байдлаа харилцан өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Хятад Европын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтаар боломжтой судалгаа хийхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
"Нэгдүгээрт, энэ жил болох Хятад Европын холбооны удирдагчдын 17 дахь уулзалт, түүний гурван механизмын яриа хэлэлцээг сайтар зохион байгуулж, итгэлцлээ нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо төвлөрүүлнэ. Хоёрт, Хятад Европын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэн, "Хятад Европын хамтын ажиллагаа 2020 оны стратегийн төлөвлөгөө"-г бүх талаар хэрэгжүүлэн, Хятад Европын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээг ахиулж, хүмүүсийн зорчихыг хялбарчлах асуудлаар даруй гэрээ тохиролцон, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан инновац, мэдээлэл холбоо, хотжилт, банк санхүү, "Нэг бүс нэг зам" санаачилгын хамтын ажиллагааг өргөтгөн, хамтын ажиллагааны чанар, төвшнийг дээшлүүлнэ."
Хятадын засгийн газрын өнгөрсөн жил санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгад Европ Азийн эх газрыг сундалсан харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай ашиг сонирхол, хувь заяа, хариуцлагыг хамтатгасан цогц байгуулахыг зорьсон юм. Европ "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцогч, хөгжүүлэгч, байгуулагч, хамтран ажиллагч болох бүрэн боломжтой гэж элчин сайд Ян Янь-И үзэж байна.
"Бодит талаас үзвэл, Европ баялаг нөөц, технологи, шинжлэх ухаан зэрэг талын хүчин бий. Европын холбоо хөгжил, ажлын байраар хангах зэрэг хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж, зах зээлийг интеграцуулж байгаа бөгөөд Төв Европын орнуудад дэд бүтцийн бүтээн байгуулалт маш их шаардагдаж байна. Энэ бол Европын холбоо "Нэг бүс нэг зам"-д оролцох материаллаг суурь, нөхцөл болох юм. Материаллаг талаас бид Европын холбоо болон түүний гишүүн орнууд үүнийг ер нь сайшаан дэмжиж байна. Европын холбооны хөгжлийн хөтөлбөр "Нэг бүс нэг зам"-тай адил, холбоотой зүйл олон байгаа юм. Эдгээрийг уялдуулан хөгжүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэж болно."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |