|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: Америк-Хятадын худалдааны асуудлаарх бүх Хятадын хорооны дарга Фү Чян-Энь 4-ний орой Бээжинд болсон Хятад-Америкийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын анхны уулзалтад оролцохдоо, Хятад Америкийн харилцаа Америкт урьдынхаас их эдийн засгийн ашиг өгч байна гэж тэмдэглэв.
Тэрээр Америк Хятадын худалдааны хорооноос гаргасан тооцоог иш татаж хэлэхдээ, Хятад улсаас Америкийн аж ахуйн нэгжид олгосон зах зээлийн өртөг 350 тэрбум ам.долларт хүрч байна. Хятадын засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж, дээд аж үйлдвэрийг хөгжүүлэн, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх зэрэг эдийн засгийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлсэн нь Америкийн аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй дохио өглөө. Хятадын аж ахуйн нэгжүүд Америкт хөрөнгө оруулалтаа улам нэмж буй нь Америкийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, ажлын байрыг нэмэгдүүллээ гэлээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |