• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Европын Комиссын дэд даргатай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-05-06 22:05:37

6-нд Жун Нань-хайд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европын Комиссын дэд дарга, Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан өндөр зэргийн төлөөлөгч Федерика Могхеринитой уулзав.

Ли Кэчян Хятад, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилд хоёр талт харилцааны хүрсэн ололт амжилтыг эерэгээр үнэлээд, олон улсын улс төрийн болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Европын Холбооны сайн сайхан харилцааг хадгалах нь тус бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөөлөх үзүүлэх юм. Хоёр тал дээд хэмжээний стратегийн яриа хэлцэл зэрэг чухал механизмуудыг сайтар ашиглаж, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад, Европын Холбооны харилцаа улам сайтар урагш хөгжихийг ахиулахыг хүсэж байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе