• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-07 14:48:00

Хятад улсын дарга Ши Жиньпинг ОХУ-т айлчлахын өмнө, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан фото зургийн үзэсгэлэн 6-нд Хятадын Ардын Их Сургуульд нээгдлээ.   

Үзэсгэлэн "Манжуур: Хамтдаа ялалт байгуулсан түүх", "1945 оны ялалт: 70 жилийн аугаа их түүх" гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Оросын мэдээлэлийн агентлагаас хангасан түүхийн ховор нандин 100 гаруй гэрэл зургаар Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн улаан цэрэг Японы квантуны армийг бут цохиж ялсан үнэн түүхийг, мөн ОХУ-ын Эх орны дайны ялалтыг ч тусгажээ.

Сарын хугацаатай үргэлжлэх уг үзэсгэлэнг Оросоос Хятадад суугаа элчин сайдын яам, Хятадын Ардын Их Сургууль, Оросын ИТАР-ТАСС агентлаг хамтран зохион явуулж байгаа юм. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе