• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлал Хятад Казахстаны харилцаанд хүч сэлбэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-07 16:35:38

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 7-ны өдөр Бээжингээс мордож, Казахстанд хийх хоёр хоногийн төрийн айлчлалаа эхлүүллээ. Айлчлалын өмнөхөн Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Ханьхүй манай радиод ярилцлага өгч, Хятад Казахстан хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа өөдрөг хөгжиж байна. Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэх болно гэжээ.

Жан Ханьхүй Хятад Казахстаны хамтын ажиллагааны талаар цохон тэмдэглэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа ажил хэрэгч хамтын ажиллагааны салбар амжилт дүүрэн, өөдрөг урагштай хөгжиж байна. Тухайлбал, эн тэргүүнд, хоёр талын эдийн засаг худалдааны үзүүлэлт тасралтгүй нэмэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр зарим үзүүлэлт буурсан хэдий ч ерөнхийдөө өөдрөг төлөвтэй байна. Хоёрт, хоёр орны эдийн засаг технологийн хамтын ажиллагааны төслүүд нэмэгдсээр байна. Гуравт, Хятадаас Казахстаны эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд хойшид улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Ажил хэрэгч хамтын ажиллагаа өндөр үр бүтээлтэй байгаагаас гадна Хятад Казахстан "Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах" төслөөр гарам, авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн түншлэлээ эрчимжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе