|
|
||
ОХУ-ын эх орны дайн ялсны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, тус улсад айлчлахаасаа өмнөхөн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын "Россия сонин"-д "Түүхээ цээжилж ирээдүйгээ цогцлооё" гэсэн гарчигтай гарын үсэгтэй өгүүлэл нийтэллээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, фашизм, милитаризмын түрэмгийллийн дайн Хятад, Орос зэрэг Европ, Азийн бүс нутаг тэрчлэн бусад бүс нутгийн олон улс орон, ард түмэнд урьд хожид байгаагүй их гамшиг зовлон авчирсан билээ. Хятад, Орос зэрэг 50 гаруй улс орны ард түмэн нэгдэн дэлхийн энх тайванг эрхэмлэгч бүх ард түмэнтэй нэгдэн, мөр зэрэгцэн байлдаж, түрэмгийлэгчдийг бут цохиж, дэлхийн энх тайванг авчирсан юм гэжээ.
Уг өгүүлэлд, "Дэлхийн хоёрдугаар дайны Европ тив дэх дайны гол талбар нь Орос улс байсан юм. Эх орны дайны ялалтыг байгуулахдаа Оросын ард түмэн бусад ах дүү үндэстний ард түмэн 27 сая гаруй хүнээ алдаж, бараг айл бүрээс халуун цус урссан юм. Хятад улс бол Дэлхийн хоёрдугаар дайны Ази тив дэх дайны гол талбар байв. Хятадын цэрэг ард шантаршгүй зориг хүчээр Японы түрэмгийлэгчдийн гол хүчийг эсэргүүцэн тэмцсэн юм. 35 сая хүнээ алдаж байгуулсан дайны ялалт бол дэлхийн фашизмын эсрэг дайнд оруулсан Хятадын аугаа их хувь нэмэр юм" гэж тэмдэглэжээ.
Хятад, Оросын ард түмэн фашизм болон милитаризм эсрэг дайнд харилцан дэмжилцэж, харилцан туслан мөр зэрэгцэн байлдсан түүхтэй. Оросын ард түмэн Японы эсэргүүцэх Хятадын ард түмний дайнд улс төрийн болон ёс суртахууны үнэт дэмжлэг үзүүлж, их хэмжээний эд материал, тоног төхөөрөмжөөр дэмжсэн юм. Хятадын үндэстний тусгаар тогтнолын төлөө баатарлагаар амь бие үрэгдсэн Оросын цэрэг ардыг Хятадын ард түмэн үүрд мөнх дурсан санагалзах болно. Хятад Оросын хоёр ард түмэн дэлхийн энх тайванг эрхэмлэгч улс орон, ард түмэнтэй хамтран Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг үгүйсгэх, мушгин гуйвуулах, өөрчлөх гэсэн аливаа оролдлоготой эрс шийдэмгий тэмцэх болно гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |