• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Орос, Казахстан, Беларусьд айлчлахаар мордлоо

CRI       (GMT+08:00) 2015-05-07 14:49:06

Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны нийслэл Астана орохоор 7-ны үдээс хойно тусгай онгоцоор Бээжингээс мордов.

Казахстан бол Ши Жиньпин даргын энэ удаа Европ Азийн гурван оронд хийх аяллын анхны өртөө юм. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев, Оросын ерөнхийлөгч Путин, Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нарын урилгаар, Ши Жиньпин дарга ирэх 6 хоногт, Казахстан, ОХУ, Беларусьт төрийн айлчлал хийх бөгөөд Орост болох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.

Дарга Ши Жиньпинг дагалдан, түүний гэргий Пэн Ли-юань , ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судлалын газрын дарга Ван Хү-ин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн,  Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэци нарын зэрэг хүмүүс айчиллын бүрэлдэхүүнд явж байна. \Р\       

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе