|
|
||
Хятадын импорт экспортын барааны 117 дахь яармаг буюу Гуанжөүгийн яармаг 5-ны үдээс хойно өндөрлөсөн бол тус удаагийн яармагаар тохиролцсон бараа нийлүүлэх гэрээ хэлэлцээний нийт хэмжээ нь өнгөрсөн оны яармагаас зохих хэмжээгээр буурчээ.
Гуанжөүгийн яармагийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын Гадаад худалдааны төвийн орлогч дарга Лю Жяньжүнь танилцуулснаар, 3 үе шаттай зохион байгуулагдсан тус яармагт 216 орон болон бүс нутгийн бараа нийлүүлэгч 184 мянга 801 хүн оролцсон ьн 116 дахь яармагийнхаас 0.7 хувиар багасжээ. Үүнд Европын бараа нийлүүлэгч илт багассаныг эс тооцвол Ази, Америк, Африк болон Номхон далайн орнуудын бараа нийлүүлсэн хэмжээ бүгд өнгөрсөн оны яармагаас нэмэгдсэн байна. Харин "Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд болон бүс нутгийн бараа нийлүүлэгч 80 мянга 954 хүн оролцож, өнгөрөгч яармагаас 0.8 хувиар нэмэгдэж, яармагт оролцсон нийт хүний 43.81 хувийг эзэлжээ. Түүнчлэн тус удаагийн яармагийн бараа нийлүүлсэн нийт хэмжээ 172 тэрбум 96 сая юаньд хүрсэн нь 2014 оны Гуанжөүгийн яармагаас 9.64 хувиар буурчээ. Мөн тус удаагийн яармагийн импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хэсэгт 47 орны 600 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэжээ.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |