• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн хэвлэлд гарын үсэгтэй өгүүлэл нийтлэв

CRI       (GMT+08:00) 2015-05-08 21:27:17

5-р сарын 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн "Совиецкаяа Беларусь сонин"-д "Хятад, Беларусийн найрсаг хамтын ажиллагааны аязыг хөгжөөн бадраая" гарчигтай гарын үсэг бүхий өгүүлэл нийтлэв.

Ши Жиньпин өгүүлэлдээ, 5 жилийн өмнө миний бие Беларусь хэмээх энэхүү "түмэн нуурт улс" гэсэн сайхан нэрийдэлтэй улс оронд анх айлчилж байсан юм. Тэндэхийн үзэсгэлэнт сайхан уул ус, найрсаг хүн ард надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн билээ. 5 жилийн дараах өнөөдөр, Беларусийн ард түмэнд найрсаг сэтгэлээ өвөртөлж, миний бие тун удахгүй энэхүү сайхан нутагт дахинтаа хөл тавьж, миний бие БНХАУ-ын дарга болсноос хойших Беларусьт хийх анхны төрийн айлчлалаа хийх юм. Өнөөдрийн Беларусь улс, улс төр нь тогтвортой байдлаа хадгалж, эдийн засаг тогтвортой хөгжиж, нийгэм нь амгалан эв нэгдэлтэй, ард түмний амьдрал өдөр ирвээс чинээлэгжиж, олон улс дахь байр суурь нь дээшилсээр байна. Беларусийн ард түмний сайн найзын хувьд үүнд бид бахдан баярлаж байгаа гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин өгүүлэлдээ, Хятад, Беларусь дипломат харилцаа тогтоосон 23 жилд хоёр талт харилцаа өрнүүн хөгжлөө. Хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятад, Беларусийн харилцааны хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө гаргаж, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулсан юм. Хоёр талын улс төрийн итгэлцэл улам бэхжиж, дорвитой харилцан дэмжиж, олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, нэр нидэртээ нийцсэн сайн найз, сайн түнш болсон юм. Хятад улс Беларусийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд хоёр талт худалдааны хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, ноднин жил дэлхийн эдийн засаг тааруухан байсан нөхцөлд харин эсрэгээр 27.3% өсөн нэмэгдсэн байна гэжээ.

Ши Жиньпин өгүүлэлдээ, өнөө Хятад улс болон Беларусь бүгдээр хөгжлийн зангилаа шатандаа байна. Хятад улс "хоёр зууны харалт"-ыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн төлөө хүчлэн чармайж байна. Беларусийн хувьд эгээ адилхан эдийн засгийн бүтцийн зохицуулалт ба аж үйлдвэрийн шинэчлэлтээ түргэтгэх, 2030 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн зорилтоо биелүүлэхийн тулд цуцалтгүй чармайж байна. Иймээс хоёр тал стратегийн төлөвлөлтөө холбож, ашиг тус болон хувь заяагаа хамтатгасан хамтын цогцыг бүтээж, хамтаар мөрөөдөл тэмүүллээ биелүүлэх замналаар мэрийн урагшлах ёстой юм. Миний бие энэхүү боломжийг ашиглан, Хятад, Беларусийн харилцааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх талаар хэдэн зүйлийн санаачилгаа дэвшүүлье гэж бодож байна. Тухайлбал, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, улам илүү харилцан дэмжилцэх. Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ашиг тусын уялдаагаа чангатгах. Хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэх. Олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах зэрэг болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе