|
|
||
ОХУ-ын зохион байгуулж буй эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын ажиллагаанд оролцож, тус улсад айлчлахын өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин тус улсын "ОХУ-ын сонин" хэмээх хэвлэлд "Түүхээ санагалзаж, ирээдүйг угтая" нэртэй, гарын үсэгтэй өгүүлэл нийтэлж, Хятад ОХУ хоёр орон мөр зэрэгцэн байлдсан түүхийг эргэцүүлж, дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг хамтаар хэлбэрэлтгүй хамгаалах шийдвэр зоригоо илэрхийлж, хүн төрөлхтний хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны гэгээн саруул ирээдүйг зөгнөсөн байна.
Тус өгүүлэл нийтлэгдсэний дараа, ОХУ-ын улс төрч, судлаач, энгийн иргэдийн дунд яригдаж, тус улсын олон том хэвлэл уламжлан нийтэлсэн байна. ОХУ-ын салбар салбарын хүмүүс илэрхийлэхдээ, Ши Жиньпин дарга бол ёслолын ажиллагааны "хамгийн чухал хүндэд зочин" юм. Ши Жиньпин даргын өгүүлэлд түүхийг гүнзгий эргэцүүлж, ирээдүйн талаар маш гүнзгий сэтгэмжилсэн байна. Шинэ нөхцөлд, Хятад Орос хоёр орон 2-р дайны ялалтыг хамт тэмдэглэж байгаа нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын ажиллагааны хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
ОХУ-ын мэдээний гол суваг болох "ОХУ-ын 24 цаг" оргил цагаараа тус өгүүллийн талаар нэвтрүүлж, өнөөдрийн ОХУ хэмээх мэдээллийн агентлаг, Интерфакс зэрэг мэдээллийн гол гол хэрэгсэл өгүүллийг уламжлан сурталчилж, ОХУ-ын "Комсомольская правда" сайт, "Холбоос мэдээ мэдээлэл"-ийн сайт, "paper vzglyad" зэрэг сайт мэдээлж, Өнөөдрийн ОХУ хэмээх мэдээллийн агентлагийн "Спутник" агентлаг Ши Жиньпин даргын өгүүллийг олон хэлээр орчуулж, сайтдаа нийтэлсэн байна.
ОХУ-ын олон улсын үйл хэрэг хариуцсан зөвлөлийн дарга Андрей Кортунов, 2-р дайны үеэр Хятад улсын 35 сая иргэн амиа алдаж, шархдсан болохоор хамгийн их хохирсон орны нэг юм. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолд Ши Жиньпин дарга оролцож байгаа нь залуу үеийнхэн түүхээ ойлгоход тустай юм гэжээ.
"ОХУ-ын сонин"-ны эрхлэгч Негойца Павел, Орос Хятад хоёр орон 2-р дайны ойг хамт тэмдэглэж байгаа нь 2-р дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах шийдвэр зоригийг харуулж, дэлхий дахин хялбар олдоогүй энх тайванаа хайрлан хамгаалахыг сэрэмжлүүлж байгаа юм гэжээ. Тэрээр, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагаагаар гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бүтээн байгуулахыг хичээнэ гэсэн Ши Жиньпин даргын шийдвэр нийгмийн хөгжлийн ёс жаягийн үнэнд нийцэж, 2-р дайнаас сургамж авч, иймэрхүү эмгэнэлт хэрэг дахин гарахаас зайлсхийхийг сэрэмжлүүлсэн юм гэжээ.
ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд дарга Андрей Островски, сүүлийн жилүүдэд, олон улсын асуудлыг зохицуулах талаар Хятадын бодлого баялаг үр дүн, тодорхой амжилтанд хүрчээ. Энэ нь Орос, Хятадын олон улсын хэмжээний хамтын ажиллагааг улам ахиулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |