Хятадын хөгжлийн ашгийг дэлхий дахин хуваалцах болно
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-05-08 15:27:40
Тун сая Хятадын Шэнь-Ян хотод болсон олон улсын банк санхүүгийн дээд хэмжээний хуралд, "нэг бүс нэг зам" стратеги хуралд оролцогсдын дунд өргөнөөр яригдаж, Хятадын хөгжлийн ашгийг дэлхий дахин хуваалцах болно хэмээн эрдэмтэд нийтлэг ойлголтод хүрчээ.
Олон жилийн турш суурь бүтцийн хөрөнгө оруулалтын ажил өрнүүлсэн Австралийн Macquarie группийн Ази дахь тэргүүн гүйцэтгэгч Вэй Пин, суурь бүтцийн хувьд, энэ нь "нэг бүс нэг зам" стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд зам харилцаа, мэдээлэл холбоо зэрэг суурь бүтцээр харилцан саадгүй нэвтрэлцэхийг чухалчилдаг юм. Энэ томоохон зах зээл учраас хөрөнгө оруулагчид, "нэг бүс нэг зам" дагуу орнууд бүгд ашиг хүртэх болно гэжээ.
Австрийн олон улсын банкны дэд ерөнхийлөгч, "нэг бүс нэг зам" дагуу орнууд холбоо байгуулж, харилцан нөхөх нь маш чухал юм гэжээ. Гаофэн зөвлөх компаний үүсгэн байгуулагч Ше Зүчи үүнийг сайшааж , "нэг бүс нэг зам" бол дэлхийг холбох чухал алхам юм. Маш их шинийг бүтээсэн арга барил юм. Бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд "нэг бүс нэг зам" стратеги томоохон түлхэгч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Европын Sino Invest группийн ТУЗ-ийн дарга, "нэг бүс нэг зам" бол эрх тэгш яриа хэлцэл учраас боломж, өрсөлдөөн сорилтын хувьд, хүн бүрт адилхан юм. Барууны орнууд улам нээлттэй байр сууриар "нэг бүс нэг зам" стратегид хандах ёстой гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл