• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпитн Москвад очив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-08 17:02:58

Орон нутгийн цагаар 5-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын нийслэл Москвад очиж, ОХУ-д хийх айлчлалаа эхлүүлсэн бөгөөд удалгүй болох ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийг ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох юм.

Орон нутгийн цагаар 9 цаг 50 минутын үеэр Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Москвад очиход ОХУ-ын засгийн газар ёслол хийж, Ши Жиньпин даргыг хүндэт харуул, парадтай угтан авав.

Ши Жиньпин, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар болон ард түмэнд халуун мэнд хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.

Тэрээр, энэ жил дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой. БНХАУ, ОХУ бол дэлхийн хоёрдугаар дайны Ази, Европ дахь байлдааны гол талбар учраас хоёр орон энэ жил тус тус цуврал арга хэмжээ зохиож тэмдэглэнэ. Үүний зорилго бол дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн, олон улсын эрх тэгш шударга байдлыг хамгаалах шийдвэр зоригийг харуулж, дэлхийн ард түмэн энх тайвнаа нандигнаж, дайны гунигт жүжгийг дахин тоглохгүй байхыг хүн төрөлхтөнд сануулахын төлөө юм. Хятад Орос бол сайн хөрш, сайн түнш, сайн нөхөр. Хоёр орон стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийн үлгэр жишээ болох ёстой гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе