• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тулга хайр халамжийн холбоо Монгол улсад хандивын мод тарина

CRI       (GMT+08:00) 2015-05-08 16:12:40

Шилийнгол аймгийн Тулга хайр халамжийн холбоо, Монгол улсын "Нэр хүнд, эрхэмсэг амьдрал, тэнгэрлэг аян" холбооны урилгаар, холбооны тэргүүн Түмэнгэрэл, дэд тэргүүн Насан, Нандинбилэг зэрэг таван хүн, өнөөдөр Шилийн хотоос хөдөлж, Эрээн хотоор дамжин Монгол улсын Дорноговь аймгийн Сайншандын Хамарын хийдэд хандивын мод тарихаар явлаа.

"Тулга хайр халамжийн холбоо "-ны гишүүд, хувийн мөнгөө хандивлах хэлбэрээр хөрөнгө цуглуулж, Улаанхад хотын Баарин баруун хошуунаас 5500 хайлаас, гүйлсний бут худалдаж аваад , 4-р сарын 20-нд Дорноговь аймаг руу илгээжээ. Энэ удаа тэд 2300 гүйлс модоо, 5-р сарын 9-10-нд Хамарын хийдэд тарихаар явж байгаа нь энэ билээ. Тэнд удахгүй хоёр орны хандивын сэтгэлээр умдаалсан, хоёр орны нөхөрлөлийн бэлгэдэл болсон гүйлсний цэцэг уул талыг бүрхэн дэлгэрнэ гэдэгт итгэж байна.

"Тулга хайр халамжийн холбоо "-ны нийтийн өргөсөн нэмэр хандивын ажиллагааны тухай дурдвал, тус холбоо нийгэмд үйлчлэх, нийгэмд хандивлах чиглэлээр, ганц бие ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, Хөхнуур мужийн Юй Шүгийн өнчин хүүхдийн хүрээлэнд хувцас хунар, бичгийн хэрэгсэл хандивлах, Түвдийн Өөртөө Засах Орны Чанд хотын Гүн Жуэ шяны Мүө Лүө балгасны Жан Жүн тосгоны амьдрал ядуу ардад хувцас хунар хандивлах, гудамжинд замын цагдаад тусалж зам тээврийн аюулгүй байдлын тухай ухуулга хийх, зам харилцааны дэг журмыг зүгшрүүлэх, Шилийн хотын үндэстэн шашин суртахууны товчоотой хамтарч хотын хаягнуудын Монгол Хятад үг хэл үсэг бичгийг зэрэг хэрэглэж буй байдалд хяналт тавих, байгаль хамгаалах, усан систем хамгаалах, үндэстний соёлоо сурталчлан дэлгэрүүлэх зэрэг олон үйл ажиллагаагаараа олон түмэнд нэмэр хандрив өргөсөөр иржээ.

Шилийн хотын тоо бүртгэлийн товчооны Чарма

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе