• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян ХШУА, Жүн Гуанцүньтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-08 10:54:30

5-р сарын 7-нд ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын шинжлэх ухааны академи, Бээжингийн Жүн Гуаньцүнь гудамжны ажил байдалтай танилцах үеэр, нийгэм даяар ажил үйлс эрхлэх, шинийг бүтээх нь сая сая ард иргэдийн оюун ухаан, бүтээлч чадварыг бүрэн дайчлах чухал арга хэмжээ бөгөөд улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ баян чинээлэг амьдруулах чухал арга зам юм. Түүнчлэн олон төрлийн хязгаарлалт, хүлээсийг арилгаж, ажил үйлс эрхлэх, шинийг бүтээхийг цаг үеийн чиг хандлага болгож, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян Хятадын шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнд ирж судалгаа, ололт амжилтын талаарх танилцуулгыг сонссоны дараа хэт дамжуулагч лаборатори, цахим микроскопын лабораторитой танилцаад судалгааны ахиц дэвшил, бие даасан судалгааны бүтээлийг үнэлсэн байна.

Ли Кэчян Жүн Гуаньцүний гудамжин дахь 3W кофены газартай танилцахдаа, тогтвортой өсөлт нь ажил олголтын баталгаа болох бөгөөд ажил үйлс эрхлэх, шинийг бүтээх нь тогтвортой өсөлт, ажил олголтын чухал үндэс юм. Нийгэм даяар шинийг бүтээх нөхцөл боломжийг бүрдүүлж, Хятадын эдийн засгийн ахицыг дагалдан шинийг бүтээгчдийг шинийг санаачлагч Хятад улс, оюунлаг эдийн засгийн чухал билэг тэмдэг болгох хэрэгтэй гэж ярилаа.

Ли Кэчян Жүн Гуаньцүнь гудамжны бизнес эрхлэгчдийн танхимд ирж, тэдний бичил аж ахуйн нэгж, ажил үйлс эрхлэгчдэд хууль зүй, банк санхүү, хүний нөөц, оюуны өмчийн хамгаалалт, ажил үйлс бүтээх талбар зэрэг хялбар үйлчилгээ үзүүлж байгааг сайшаажээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе