• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Беларусийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-09 15:17:45

Жүншинь агентлагийн мэдээ: Беларусьд төрийн айлчлал хийхээс өмнө буюу 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тус улсын "ЗХУ-ын Беларусь" сонинд "Хятад Беларусийн найрсаг хамтын ажиллагааны хөгжил цэцэглэлийг дорвитой урагшлуулая" хэмээх өгүүлэлд гарын үсэг зурж нийтлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Беларусийн найрсаг хамтын ажиллагааны хөгжлийг урагшлуулж, улам эрч хүчтэй бадруулан мандуулах болно, энэ бол Хятад Беларусийн харилцааны хөгжлийн талаарх миний хүсэл юм. Түнш болох Беларусийн талтай мөр зэрэгцэн хамтаар урагшилж, хамтын зорилтоо биелүүлэхийн төлөө цуцалтгүй чармайхад бид бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, одоогийн байдлаар, Хятад болон Беларусь бүгд хөгжлийн зангилаа шатандаа байна. хоёр тал стратегийн сэтгэмжээ холбож, ашиг сонирхол болон хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлж, хамтаар мөрөөдлөө биелүүлэх замаар хичээн зүтгэх ёстой. Энэхүү боломжийг ашиглаж, Хятад Беларусийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар би дөрвөн санал дэвшүүлж байна, үүнд улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэх. Бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ашиг сонирхлын уялдаа холбоогоо эрчимжүүлэх. Нийгэм соёлын солилцоогоо нягтруулж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэх. Олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн 2-р дайны амжилт бүтээл болон олон улсын шударга төв ёсыг хамтаар хамгаалах зэрэг болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе