• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Путин хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-09 14:48:28

8-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Москвагийн Кремлийн ордонд Путинтэй хэлэлцээ хийж, Хятад Орос дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга зөв ёсыг хамгаалж, торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг Европ Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Хятад Орос хоёр орон энэ жилд тус тус дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээ зохиохын зорилго бол түүхээ цээжилж, баатарчуудыг дурсах бөгөөд улс орны ард түмэнтэй хамт энх тайвнаа нандигнан хамгаалж, хүн төрөлхтний энх тайван хөгжлийн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлохын төлөө юм гэж Ши Жиньпин онцлов.

Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг Европ Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулахаар хоёр удирдагч шийдэв.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн "Хятад Орос хоёр орон иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийг санаачилсан хамтарсан мэдэгдэл" зэрэгт гарын үсэг зурж нийтэлсэн бөгөөд эрчим хүч, зам харилцаа, сансар, банк санхүү, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.     

Хэлэлцээний үеэр хоёр удирдагч хамтын ажиллагааны нөөц, давуу талыг чухалчилж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, залуучууд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын найрсаг солилцооны он арга хэмжээг үргэлжлэн сайтар зохион байгуулж, хоёр армийн солилцоог идэвхтэй эрчимжүүлэхийг зөвшөөрсөн байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе