• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР, "Оросын сонин" хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-09 13:03:40

Москвагийн цагаар 5-р сарын 8-ны өдрийн үдээс хойш Москвад айлчилж буй ХОУР-гийн дарга Ван Гэннянь, "Оросын сонин"-ы эрхлэгч Равел Негойца нар Кремлийн ордонд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад  Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Путин нар байлцав. Хэлэлцээр үзэглсэний дараа Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин Ван Гэннянь, Негойц нартай гар барьж баяр хүргэв.

Хятад Орос хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ хэлэлцээрт нэвтрүүлэг солилцож танилцуулах, мэргэжилтэн солилцож бэлтгэх, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг мэдээлэх урт хугацааны механизм тогтоох, өргөн хэмжээний сурталчилгааны арга хэмжээ зохиох зэрэг агуулга багтжээ.

Хэлэлцээр үзэглэх ёслолын дараа Хятад Орос 2016, 2017 онд "Хятад Оросын хэвлэлийн солилцооны жил" зохиох тухай  хоёр улсын тэргүүн мэдэгдсэн юм. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе