![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-нд Шведийн хаан Карл 16-р Густавтай харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойг тэмдэглэлээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Швед бол шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхдагч барууны орон. Дипломат харилцаа тогтоосон 65 жилийн турш хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны найрсаг хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа баялаг ололт амжилттай болсон. Швед бол Европын холбоо болон хойд Европын бүс нутаг дахь чухал улс орон. Хятад улс Шведтэй найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалд үздэг бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Шведийн харилцаа цаашид хөгжиж хоёр ард иргэдэд буян эдлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Карл 16-р Густав баярын цахилгаандаа, Швед Хятад улстай дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойг угтаж чин сэтгэлээсээ баяр хүргэхийн зэрэгцээ Швед, Хятад улсын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа улам нягт болж, хоёр оны найрсаг харилцаа тасралгүй урагш хөгжихийг хүсэж байна гэжээ.
\Навч\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |