• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-09 17:03:38

ОХУ 9-нд нийслэл Москва хотын Улаан талбайд ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэв.

Орон нутгийн цагаар 9-ний 10 цагт Москвагийн Улаан талбайд баярын парад эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт оролцжээ. Улс орнуудын удирдагч, засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын хариуцлагатай 30 орчим хүн Оросын ард иргэдтэй хамт тус арга хэмжээнд оролцон, Москвагийн иргэд парадын зам дагуу хуран цугларч сонирхжээ.

10 цаг 15 минутад ОХУ-ын ерөнхийлөгч Путин илтгэл тавьж, 10 цаг 25 минутаас парад албан ёсоор эхлэв. Оросын албаны мэдээлснээр, 16 мянган цэрэг , 200 хуягт төхөөрөмж, 140 орчим нисдэг тэрэг, нисэх онгоц оролцож байна.

Үүнд Хятад зэрэг 10 улсын цэргийн жагсаал оролцсон бөгөөд Хятад улсын баг анх удаа Оросын Улаан талбайн парадад оролцож байна.

Тус парад "түүхийн" болон "орчин үеийн" гэх хоёр хэсгээс бүрджээ. Түүхийн багт цэргүүд 70 жилийн өмнөх Зөвлөлт Холбоот Улсын цэргийн дүрэмт хувцас өмсөж, улаан далбаа өргөн, T-34 танк зэрэг тухайн үеийн зэвсэглэл жолоодож явна. Орчин үеийн багт Орос цэргүүд T-14 "Армата" танк, RS-24 хэлбэрийн "Яарс" тив алгасагч пуужин зэрэг шинэ хэлбэрийн төхөөрөмжөөр зэвсэглэж явна.

Эх оронч дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх парад өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд явагдаж байгаа бөгөөд шинэ тоног төхөөрөмж тодорхой хэмжээнд нэмэгджээ. Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийнхэн "Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй парад" гэж үзэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе