• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн хэвлэлд гарын үсэгтэй өгүүлэл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-09 17:05:57

5-р сарын 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн "Совиецкаяа Беларусь сонин"-д "Хятад, Беларусийн найрсаг хамтын ажиллагааг хөгжөөн бадраая" гарчигтай гарын үсэг бүхий өгүүлэл нийтлэв.

Ши Жиньпин өгүүлэлдээ, 5 жилийн өмнө миний бие "түмэн нуурт орон" хэмээх сайхан алдартай Беларусь улсад анх айлчилсан юм. Тэндхийн үзэсгэлэнт сайхан уул ус, найрсаг хүн ард надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ. 5 жилийн дараа Беларусийн ард түмэнд найрсаг сэтгэлээ өвөртөлж, миний бие тун удахгүй тэр сайхан нутагт дахин хөл тавьж, миний бие БНХАУ-ын дарга болсноос хойших Беларусьт хийх анхны төрийн айлчлалаа хийх юм. Өнөөдрийн Беларусь улс, улс төр нь тогтвортой байдлаа хадгалж, эдийн засаг тогтвортой хөгжиж, нийгэм нь амгалан эв нэгдэлтэй, ард түмний амьдрал өдөр ирэх тутам чинээлэг болж, олон улс дахь байр суурь нь дээшилсээр байна. Беларусийн ард түмний сайн найзын хувьд үүнд бид бахдан баярлаж байгаа гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин өгүүлэлдээ, Хятад, Беларусь дипломат харилцаа тогтоосон 23 жилд хоёр талт харилцаа сайн хөгжлөө. Хоёр орон стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоож, Хятад, Беларусийн харилцааны хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө гаргаж, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулсан юм. Хоёр талын улс төрийн итгэлцэл улам бэхжиж, дорвитой харилцан дэмжиж, олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, нэр нидэртээ нийцсэн сайн найз, сайн түнш болсон юм. Хятад улс Беларусийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд хоёр талт худалдааны хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, ноднин жил дэлхийн эдийн засаг тааруу байсан нөхцөлд харин эсрэгээрээ 27.3 хувиар өсөн нэмэгдсэн байна гэжээ.

Мөн, Өдгөө Хятад, Беларусь хоёр улс хөгжлийн зангилаа үедээ байна. Хятад улс "хоёр зууны зорилт"-ыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн төлөө хүчлэн зүтгэж байна. Беларусийн хувьд мөн эдийн засгийн бүтцийн зохицуулалт, аж үйлдвэрийн шинэчлэлтээ түргэтгэх, 2030 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн зорилтоо биелүүлэхийн тулд цуцалтгүй хичээж байна. Иймээс хоёр тал стратегийн төлөвлөлтөө холбож, ашиг тус, хувь заяагаа хамтатгасан хамтын цогцыг бүтээж, хамтдаа мөрөөдөлдөө хүрэх замналаар мэрийн урагшлах ёстой юм. Миний бие энэ боломжийг ашиглан, Хятад, Беларусийн харилцааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх талаар хэдэн зүйлийн санаачилга дэвшүүлж байна. Тухайлбал, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, улам илүү харилцан дэмжилцэх. Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ашиг тусын уялдаагаа чангатгах. Хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэх. Олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах зэрэг болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе