|
|
||
Орон нутгийн цагаар 9-нд Москва хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын ерөнхий сайд А.Медведевтэй уулзав.
Ши Жиньпин, өнөөдөр улаан талбайд болсон эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ Оросын ард түмний эх орны бүтээн байгуулалтдаа гаргасан шинэ амжилтуудыг харуулж, ОХУ олон оронтой хамтаар дэлхийн энх тайвныг хамгаалах итгэл зоригтой байгааг харууллаа. Хятад, Орос хоёр орон энэ жил Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тус тус тэмдэглэж буйн зорилго бол түүхийг дүгнэн, үрэгдсэн баатруудаа дурсан санаж, энх тайванг хамгаалж, ирээдүйдээ сэрэмж болгохын төлөө юм гэжээ.
Ши Жиньпин, 2013 оны 9-р сард би торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санаачилга гаргасанд, орос найзууд ивэвхтэй дэмжсэн. тэр үед Ерөнхийлөгч В.Пуин бид хоёр торгоны замын эдийн засгийн бүсийг Европ Азийн эдийн засгийн бүсийн нэгдсэн байгуулалттай холбохоор зөвдөн тогтсон юм. Энэ нь хоёр талын хамтын ашиг сонирхлыг өргөтгөхөд ашигтай төдийгүй, хөгжлөө ахиулахад ч тустай юм. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааны асар их нөөцөө ашиглан, хоёр ард түмэндээ нэн их ач тус хүртээхийг хүсэж байна гэлээ.
А.Медведев, Орос, Хятадын харилцаа хөгжлийн алтан үедээ орж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа нягтарлаа. ОХУ Хятадын талтай хамтаар хичээн зүтгэж, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөн, торгоны замын эдийн засгийн бүсийг Европ Азийн эдийн засгийн нэгдсэн бүтээн байгуулалттай холбох ажлыг ахиулахыг хүсэж байна. Мөн нийгэм соёлын болон цэргийн салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |