• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ жил Хятадын гадаад худалдаа нэмэгдэх хандлагатай байна

CRI       (GMT+08:00) 2015-05-10 16:20:08

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь 9-нд энэ оны 1-ээс 4-р сарын гадаад худалдааны байдлын талаар үг хэлэхдээ, оны сүүлийн хагас жилд гадаад худалдааны байдал эхний хагас жилийнхээс сайжирч, бүтэн жилд гадаад худалдаа нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр, 2015 оны 1-ээс 4-р сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ 1.2 триллион ам долларт хүрч, 2014 оны мөн үеийнхээс 7.6% буурсан байна. Үүнд экспорт 690 тэрбум 160 сая ам долларт хүрч, 1.6% нэмэгдсэн бол импорт 532 тэрбум 350 сая ам долларт хүрч 17.3% буурсан байна.

Сүнь Живэнь хэлэхдээ, он гарснаас нааш, Хятадын гадаад худалдааны төлөв ээдрээтэй, буурах дарамт их байна. Дэлхийн худалдааны хэмжээ буурч, гол гол эдийн засгууд, шинээр хөгжиж байгаа зах зээлүүдийн экспорт буурч байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын экспортод харин ч нэмэгдэх хандлага ажиглагдаж, импортын уналт саарсан байна. Гадаад худалдааны чанар үр ашиг улам дээшилж байна гэжээ.

Сүнь Живэнь хэлэхдээ, ирээдүйн хэсэг хугацаанд Хятад улс уламжлалт давуу талаа хадгалахын зэрэгцээ гадаад худалдааны өрсөлдөх шинэ давуу талаа бэхжүүлж, инновацийг хөдөлгүүр болгон, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ханган, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжилд иүү их хувь нэмэр оруулана гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе