• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" хувийн хэвшлийнхэнд ашгаа өгч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-10 16:22:50

Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын үр шимээр Хятадын Ганьсү мужийн гадаад худалдааны бүтцэд өөрчлөлт гарч эхэлсэн байна. Гаалийн байгууллагын тоо бүртгэлд харуулснаар, Ганьсү мужийн гадаад худалдааны гол хүч нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болж байгаа юм байна. Энэ оны 1-р улиралд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын худалдааны хэмжээ нь Ганьсү мужийн гадаад худалдааны нийт хэмжээний 80 орчим хувийг эзэлжээ. Үүнд хувийн хэвшлийнхний Торгоны зам дагуух улс орнуудтай хийх худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна.

Худалдааг хялбарчлах, үндэстэн дамнасан цахим бизнес зэргийн хөгжил, тэрчлэн гадаад худалдааг хөгжүүлэх иж бүрэн арга бодлогын нөлөөгөөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадаад худалдаанд өрсөлдөх шинэ давуу талыг бий болгож байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе