• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалыг идэвхтэй үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-11 10:23:43

Хятад улсын дарга Ши Жиньпин 8-10-ны өдрүүдэд ОХУ-д Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон бөгөөд тус улсад айллчлал хийсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Хүмүүс Хятад, Оросын харилцааны хөгжлийн хэтийн төлөвт өөдрөг хандаж, хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрэх явдал нь Ази, Европын бүс нутгийн хөгжилд улам их хүч сэлбэнэ гэж үзэж байна. Ши Жиньпиний Оросын Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохдоо хэлсэн үг нь хялбар бус олдсон энх тайван байдлыг хамгаалахын төлөө дэлхийн ард түмэнтэй хамтран тэмцэх гэсэн Хятадын ард түмний шийдвэр зоригийг харуулсан гэж олон нийт үзжээ.


Ирээдүйд Орос, Хятад олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт хүмүүс итгэн найдаж байна. Хоёр талын хамтын ажиллагаа нь тус бүс нутаг тэрчлэн бүхий л Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, Европ-Азийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудын хамтын хөгжлийг дайчилж болно гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн Алс дорнодын институтын орлогч захирал Кортунов үзсэн байна.


Францын Парисын Наймдугаар Их Сургуулийн геополитикийн ухааны доктор Пиерре Пикарт хэлэхдээ, Европ Азийн Эдийн Засгийн Холбоог Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалттай холбох нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд тус дөхөм үзүүлэн, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай юм гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе