• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-11 10:09:04

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-нд Минск хотноо Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенкотой хэлэлцээ хийлээ. Талууд хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хөгжлийн стратегийг уялдуулж, стратегийн түншийн иж бүрэн харилцааг шинэ төвшинд хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ.

Ши Жиньпин, хоёр тал энэ удаагийн уулзалтыг тохиол болгон, улс төрийн дээд зиндааны харилцаагаа ажил хэрэгч хамтын ажиллагаа болгон хөгжүүлж, стратегийн түншийн иж бүрэн харилцааг шинэ төвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэлээ.

Ши Жиньпин хоёр орны ашиг сонирхол, хувь заяаны хамтын цогц байгуулах талаар 4 санал дурдлаа. Үүнд, нэгд, улс төрийн итгэлцлээ улам нэмэгдүүлж, стратегийн талаар харилцан найдвартай дэмжиж, өөрийн орны байдлаа үндэслэн сонгосон бие биеийн хөгжлийн үзэл баримтлал, замналыг хэлбэрэлтгүй дэмжинэ. Хоёрт, хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, торгоны замын эдийн засгийн бүсийг хамтаар байгуулна. Гуравт, нийгэм соёлын салбар, орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны нийгэм, иргэдийн найрамдлыг зузаатгана. Дөрөвт, олон улс, бүс нутгийн хүрээн дэх зохицол, хамтын ажиллагааг өргөтгөнө гэжээ.

А.Лукашенко хэлэхдээ, Беларусь Хятад хоёр орны хамтын ажиллагаа хөгжлийн алтан үедээ орлоо. Беларусийн тал үр ашигтай арга хэмжээнүүд хэрэгжүүлж, хоёр орны 2014-2018 онуудын стратегийн түншийн иж бүрэн харилцааны хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлж, аж үйлдвэр, зам харилцаа, газар эдэлбэр, шуудан холбоо зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, ялангуяа өөрийн нутагт дэд бүтцийн тоног төхөөрөмж, банк санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Беларусийн тал Хятадын санаачилсан "нэг бүс нэг зам"-ын стратегийн чухал дэмжигч болохыг хүсэж байгаа бөгөөд нийгэм соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ, БНБУ-ын найрамдал хамтын ажиллагааны гэрээ", "БНХАУ, БНБУ-ын стратегийн түншийн иж бүрэн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зуржээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе