|
|
||
Хятад-Беларусийн орон нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт 11-нд Минск хотноо нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин болон Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нээлтийн ёслолд хамтдаа оролцож баярын үг хэлсэн байна. Хятадын Бээжин, Хармөнрөн, Зэжян, Гуандүн, Жянсу, Хүбэй, Сьчуань, Ганьсу зэрэг 8 муж, хотын хариуцлагатай хүн болон Беларусийн Минск хот, Минск муж, Брест муж зэрэг 7 муж, хотын гүйцэтгэх захирал нар чуулганд оролцжээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд, Хятад Беларусийн эдийн засаг худалдааны харилцаа хурдтай хөгжиж, хоёр орны хөрөнгө оруулалт, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа шинэ ахицад хүрлээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байгаа өнөөгийн нөхцөлд, иймэрхүү амжилтад хүрнэ гэдэг хялбар биш юм, энэ нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны үндэс суурь бат бэх байж, асар их нөөц хүчинтэйг харуулж байна. Беларусь бол Европ Азийн эх хуурайн зам тээврийн чухал түшиц газар бөгөөд Торгоны замыг байгуулахад газар зүйн байрлалаар онц давуу талтай юм. Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах ажлыг Беларусийн үндэсний хөгжлийн стратегитай холбон, харилцан ашигтай, хамтын ажиллагаа хөгжүүлж, хоёр орны хамтын хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна гэжээ.
Лукашенко хэлэхдээ, энэ удаагийн Беларусь Хятадын орон нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт, хоёр орны харилцаа өндөр төвшинд хөгжсөнийг харууллаа. Хоёр орны орон нутаг болон аж ахуйн нэгж нягт хамтран ажиллах нь хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын орон нутаг, аж ахуйн нэгжийн Беларусьтай хамтран ажиллахыг дэмжсээр ирсэн Хятадын засгийн газарт Беларусийн засгийн газар баярлан талархаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд үндэс суурь тавина гэдэгт итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |