|
|
||
11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Беларусийн ерөнхийлөгч Лукашенкотой Минскийн Эх орны дайны түүхийн музейд хүрч, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Беларусийн 15 ахмад байлдагчийн төлөөлөгчидтэй уулзлаа.
15 ахмад байлдагчийн хамгийн өндөр настай нь 95, хамгийн залуу нь 88 настай байлаа. Тэдний доторх 11 байлдагч нь Хятадын зүүн хойдын Японыг эсэргүүцэх дайнд оролцож өнгөрсөн бөгөөд Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтыг байгуулахад чухал хувь нэмрээ үзүүлжээ.
Ши Жиньпин болон Лукашенко нар уулзалтын танхимд орохтой зэрэг ахмад байлдагчид халуунаар алга ташин баяр хүргэсэн бөгөөд газар дээр нь Хятад Беларусь хоёр орны төрийн сүлд дууллыг эгшиглүүлжээ. Ши Жиньпин дарга ахмад байлдагчидтай нэг нэгээр гар барилцан мэндлээд тэдэнд дурсгалын одон гардуулсан байна.
Лукашенко хэлэхдээ, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж буй энэ ташрамд, Ши Жиньпин дарга Беларусьт айлчлал хийж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Уулзалтын дараа, Ши Жиньпин болон Лукашенко нар Эх орны дайны түүхийн дурсгалын музейтэй танилцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |