|
|
||
11-д Хятадын Ардын банкнаас мэдэгдсэнээр, уг банк 10-ны өдөр Беларусийн Төрийн банктай хоёр талын валютын солилцооны гэрээг байгуулж, нийт хэмжээ нь 7 тэрбум юань буюу 16 триллион Беларусь рубль хүрчээ.
Тус гэрээ нь 3 жилийн хүчинтэй ба хоёр талын хэлэлцээрээр үргэлжлүүлж болно гэжээ. Хятадын Ардын банкны холбогдох хариуцлагатан, хоёр тал валют солилцох гэрээ байгуулсан нь хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм болж, эдийн засгийн хөгжлийг ахиулна гэжээ.
Хоёр талт валютын солилцооны гэрээ гэдэг нь тухайн хоёр орны төрийн банк хоёр талаараа зөвшөөрсөн болзлын дагуу тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөөр хоёр талт худалдаа хөрөнгө оруулалтад нийлүүлж, тухайн орны банк санхүүгийн зах зээл дэх хөрөнгө мөнгөний эргэлтийг дэмжих солилцоо болно. Товлосон хугацаа нь болоход өөрсдийн валютаа буцаан авч, хөрөнгө мөнгийг ашигласан тал нь хүү төлөх хэрэгтэй байдаг.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |