|
|
||
11-нд Минск хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Беларусь улсын Ерөнхий сайд Андрей Кобяковтой уулзав.
Ши Жиньпин, одоогоор Хятад, Беларусийн харилцаа хурдтай хөгжиж, хоёр орны бодит хамтын ажиллагааны гүнзгийрч өргөжсөн байдал ахицтай байна. Хоёр тал чухал нийтлэг ойлголтоо сайтар хэрэгжүүлж, ялангуяа хоёр талын хөгжлийн стратегийг сайтар холбож, Хятад Беларусийн аж үйлдвэрийн парк зэрэг хамтын ажиллагааны томоохон төслийг түргэтгэж, хоёр орны хөгжлийг улам дорвитой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд аз жаргал авчрахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр, өнгөрсөн жил Хятад Беларусь хоёр талын худалдаа их өсөв. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нөөц ихтэй, маш сайн харилцан нөхвөрлөдөг учраас хөгжлийн өргөн уудам орон зайтай юм. Беларусийн талтай хамт худалдааны салбараа өргөжүүлж, бүтцээ сайжруулж, худалдааны чанар чансааг дээшлүүлж, тэнцвэртэй байдлаа урагшлуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс, орон нутаг хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсэг зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг сайтар нэмэгдүүлж, ерөнхийлөн уялдуулахыг эрчимжүүлж, шинэ нөхцөлд олон салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтыг тогтоон нарийвчилж, орон нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах ёстой. Хоёр орны соёл, аялал жуулчлал зэрэг салбар дахь нийгэм, соёлын солилцоог бид дэмжинэ гэжээ.
Андрей Кобяков, Беларусь бол Хятадын стратегийн гуйвшгүй түнш юм. Хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа маш их нөөцтэй. Хоёр орны бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө Беларусийн тал хичээнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |