|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар 12-нд Беларусийн ерөнхийлөгч Лукашенкотой хамт Минскт Хятад-Беларусийн аж үйлдвэрийн хүрээлэнтэй танилцав.
Ши Жиньпин Лукашенко нар тус хүрээлэнд ажиллах анхны аж ахуйн нэгжид үнэмлэх олгож, энд ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн хүрээлэнгийн удирдах комисстой гэрээ байгуулах ёслолд оролцжээ. Хоёр удирдагч тус хүрээлэнгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Беларусийн аж үйлдвэрийн хүрээлэн Минск нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг, төлөвлөгөөний талбай нь 91.5 хавтгай дөрвөлжин километр, Беларусийн хөрөнгө татах хамгийн том төсөл, Хятад Беларусь хоорондын хамгийн том эдийн засаг технологийн хамтын ажиллагааны төсөл юм.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |