• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн Үндэсний хурлын дээд доод танхимын дарга нартай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-12 09:37:15

Синьхуа Агентлагийн мэдээ, 11-нд Минск хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Беларусийн Үндэсний хурлын Бүгд найрамдах улсын зөвлөлийн дарга Мяасникович, Төлөөлөгчдийн танхимын дарга Андреченко нартай уулзсан байна.

Ши Жиньпин, Хятад Беларусь хоёр орон урт удаан хугацаанд сайн харилцаагаа хэвээр хадгалж байна. Хоёр тал амин чухал ашиг сонирхлын асуудалд харилцан бие биеэ дэмжиж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа хөгжиж байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоо бол Хятад Беларусийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны чухал бүрэлдүүн хэсэг юм гэжээ.

Ши Жиньпин, Хятад Беларусь хоёр орны ард түмэн дэлхийн 2-р дайнд фашист, зэрлэг балмад түрэмгийллийг мөр зэрэгцэн эсэргүүцэж, бат бэх найрамдлыг бий болгосон юм. Хоёр орон энэ онд холбогдох тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь 2-р дайны ялалтын үр дүнг хамгаалж, түүхийн төв голч, олон улсын шударга ёсыг хамтдаа ухуулахын төлөө юм гэж онцлов.

Мяасникович, Андреченко нар, бид заавал хоёр орны улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг нааштай гүнзгий хөгжүүлэх болно гэжээ.

\Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе