• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Торгоны замын стратеги" дахь Азийн аюулгүй байдлын асуудлаар ярилцана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-12 16:54:33

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөхүүдийн дугуй ширээний хурал 12-нд Шанхайд өндөрлөлөө. Хятад улс Азийн хөрш орнуудыг "нэг бүс нэг зам"-ын хүрээнд нэгтгэхийг тодорхойлсон учраас "Торгоны замын стратеги" дахь аюулгүй байдал тус хурлын гол сэдэв болсон байна.

Казахстаны дэлхийн эдийн засаг, улс төр судлаач Аидар, "Нэг бүс нэг зам" дагуу орнууд аюулгүй байдлын нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохион явуулах нь маш чухал, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлаар холбогдох улс орнуудад энэ зөвшилцөл олон нөхцөл боломжоор хангах юм гэжээ.

Хятадын ГХЯ-ны Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд албаны хүн Шин Фанфан, Хятад улс тус хурлын хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гадаадтай харилцаагаа өргөтгөх зэрэг талаар олон ажил хийсэн. Тун саяхан Беларусийг ажиглагч орноо болгосноор эдгээр цуврал үйл ажиллагаа Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлыг үр ашигтай хөгжүүлсэн гэлээ. 5-р сарын 25, 26-нд тус хурлын хүрээнд Бээжинд ТББ-ын форум зохиож, анхны чуулган хийх юм. Тухайн үед гишүүн орон, ажиглагч орон болон зарим орны улс төрчид, зөвлөх, хэвлэл мэдээллийн гарамгай ажилтан, иргэдийн байгууллагын хариуцлагатнуудыг урьж Азийн аюулгүй байдлын хөгжлийн талаар санал бодлоо солилцоно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе