|
|
||
Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятад улсын дарга ОХУ зэрэг 3 оронд хийсэн төрийн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, "Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нэгд, дэлхийн энх тайвныг эрхэмлэгчидтэй нэгэн дор цугларч, ялалтын баяраа хамтдаа тэмдэглэх, хоёрт, Орос, Казахстан, Беларусь гурван оронтой улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг гурван орны хөгжлийн стратегитай уялдуулах гэсэн хоёр үндсэн зорилготой байлаа" гэж тэмдэглэв.
Ван И, Ши Жиньпин дарга 6 хоногийн хугацаанд ОХУ, Казахстан, Беларусь гурван орны төрийн тэргүүнтэй уулзан, санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд 50 шахам арга хэмжээнд оролцон, олон салбарын хүмүүстэй уулзаж, Хятад улсын зорьж буй энх тайван, хөгжил, хамтын ялалтын үзэл баримтлалыг гүнзгий танилцуулсан юм. Ши Жиньпин дарга мөн гурван орны тэргүүнтэй найрамдал итгэлцлээ бататгасан нь улс хоорондын харилцааны хойшдын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх болно. Олон улс орон энэхүү айлчлалд анхаарлаа хандуулж, өөдрөг үнэлцгээж байна гэжээ.
Ван И цааш нь хэлэхдээ, Ши Жиньпин дарга ОХУ-ын Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон нь Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээн дэх чухал ажиллагаа боллоо. Энэ оны 9-р сард болох Хятадын ард түмний Японы эсрэг дайн болон дэлхийн ард түмний фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэх арга хэмжээг дэлхий дахин улам анхаарах болно гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |