• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд Хөгжлийн худалдааны нийгэмлэг байгуулагдлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-13 11:24:58

12-нд Шиньжяны хувийн хэвшлийн 71 аж ахуйн нэгж, төрийн өмчийн 13 байгууллага хамтран Шиньжяны Хөгжлийн худалдааны нийгэмлгийг байгууллаа.

Шиньжяны хөгжлийн худалдааны нийгэмлэгийн анхны дарга Сүнь Гуаншин танилцуулж хэлэхдээ, худалдааны нийгэмлэгийн гишүүн аж ахуйн нэгжүүд нь банк санхүү, газар эдэлбэр, эрчим хүч, химийн аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээ, ложистик зэрэг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, Шиньжян болон Хятадад нэр хүнд, нөлөө бүхий компаниуд юм.

Хятад улс "Нэг бүс нэг зам" хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байгаа. Шиньжян бол Торгоны замын эдийн засгийн бүсийн цөм бөгөөд газар нутагтай, байгалийн нөөц баялаг, хөгжлийн бодлого зэргээрээ давуу тал ихтэй нь Шиньжяны хөгжлийн худалдааны нийгэмлэгийг байгуулах боломж олголоо гэж Сүнь Гуаншин илэрхийллээ.

Тэрээр мөн, Хөгжлийн худалдааны нийгэмлэг нь нөөц баялаг, хөрөнгө мөнгө, техник, хүний нөөцийн давуу талаа ашиглан харилцан нөхвөрлөж, харилцан туслалцаж хамтран ажиллах замаар хамтдаа хожиж механизмыг бүрдүүлнэ гэж хэллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе