
4-р сарын 29-нд Монгол улсын Дорноговь аймгийн биеийн тамир спортын хорооны урилгаар Өвөр Монголын Бие бялдаржуулах хийн дасгалын төвийн хийн дасгалын хоёр дасгалжуулагч, Эрээн хотын хийн дасгалын нийгэмлэгийн гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол улсын Дорноговь аймагт болсон хийн дасгалын тэмцээнд оролцсон байна.

Тэмцээнд Дорноговь аймгийн хийн дасгалаар хичээллэгч 200 гаруй хүн оролцжээ. Тэмцээний дараа Дорноговь аймгийн биеийн тамир спортын хорооны удирдлага, Өвөр Монголтой соёл, биеийн тамирын салбартай хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлэх талаар ярилцсан байна. \Э.Г\

