• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөнбуйр-Дорнодын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2015-05-13 16:48:18

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуу болон Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын хэвлэл мэдээллийнхэн 2015 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрөө баталлаа.

5 сарын 7-ноос 11-ны хооронд Шинэ барга баруун хошууны Ухуулга суртачилгааны хэлтсийн мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбооныхон Чойбалсан хотод айлчилж, Чойбалсан хотын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, "Дорнод" сонин, телевиз, "Дорнод зон" сэтгүүлтэй 2015 онд хамтран зохион явуулах ажлаар санал солилцож, гэрээнд гарын үсгээ зурсан байна.

Хоёр талын хэвлэл мэдээллийн салбарынхан 2007 оноос хойш хамтарсан сурвалжилга хийх, соёлын үйл ажиллагаа харилцан зохион байгуулах зэрэг арга замаар идэвхтэй ажиллаж, хоёр улсын найрамдал нөхөрлөлд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм. Шинээр баталсан хамтын ажиллагааны хөтөлбөр ёсоор ирэх саруудад дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

6 сарын 10-нд Чойбалсан хотын номын санд "Уянга" монгол бичгийн уран бичлэгийн хоёрдугаар үзэсгэлэн, 6 сарын 11-нд Монгол улсын хэмжээнд "Хятад дууг хэн сайн дуулах вэ?"анхдугаар тэмцээнийг зохион байгуулна. 6 сарын 22-нд ШББХ-ны Богд-Уул сум, Буйр сумуудад хоёр талын сэтгүүлчдээс бүрдсэн сурвалжилгын багийн хамтарсан сурвалжилга эхэлнэ. 7 сарын 20-нд, Чойбалсан хотод олон улсын хүүхдийн зусланг хоёрдахь жилдээ ажиллуулна. 7 сард Чойбалсан хотод Хөлөнбуйрын соёлын өдрүүд болно. 9 сарын 15-нд, "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" уран зохиол, яруу найргийн уралдааны шагнал гардуулах ёслол болон гала тоглолт ШББХ-нд болох юм байна. /Цэнгэл,Баярт,Хан Үйфэнь, Сурнаа/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе