• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээнд ахиц гаргахыг хүслээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-15 16:50:01

Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээний тухай Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Дан-Ян 5-р сарын 15-нд Бээжинд хэлэхдээ, гурван тал хэлэлцээ тохиролцох тодорхой хугацаа товлоогүй боловч Япон БНСУ-ын талтай хэлэлцээг ахицтай болгож, эртхэн тохиролцоонд хүрэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Энэ сарын 12, 13-ны өдөр Хятад Япон БНСУ гурван орны чөлөөт худалдааны бүс байгуулах 7 дахь хэлэлцээний дээд төлөөлөгчдийн хурал Сөүл хотод боллоо. Хятадын Худалдааны яамны сайдын орлогч Ван Ши Вэнээр ахлуулсан Хятадын төлөөлөгчид хэлэлцээнд оролцсон юм. Энэ удаа гурван тал барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр зэрэг сэдвээр саналаа солилцсон байна.

Шэнь Дан-Ян хэлэхдээ, Хятад Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах нь гурван орны аж үйлдвэрийн харилцан нөхвөрлөх чанарыг дээшлүүлж, гурван орны худалдаа хөрөнгө оруулалтын төвшинг дээшлүүлж, бүс нутгийн үнийн гинжин холбоог уялдуулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе